Чихрийн шижин гэж ямар өвчин бэ ?
Диабет буюу чихрийн шижин өвчин нь бодисын солилцооны өвчин бөгөөд нойр булчирхайн лангерхансын арлын эсүүдээс ялгарах инсулин гэдэг дааврын харьцангуй болон туйлын дутагдлын улмаас цусан дахь сахар хэвийн хэмжээнээс (4.4 - 6.1 mmol/L) хэтэрч , ам цангах, их шээх шинжээр илэрдэг архаг явцтай өвчин юм. Инсулин нь цусны сахарын хэмжээг зохицуулдаг даавар.
Чихрийн шижин хэдэн хэлбэртэй вэ ?
Дөрвөн хэлбэртэй.
- I хэлбэрийн чихрийн шижин. Нойр булчирхай цусан нь дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин дааврыг ялгаруулахаа больсноос (инсулины туйлын дутагдал) үүсэх ба 35 – аас доош насны залуучууд ялангуяа хүүхдүүд их өвчилдөг.
- II хэлбэрийн чихрийн шижин. Инсулин даврын ялгаралт хэвийн байдаг ч түүнийг мэдэрч хүлээж авдаг эсүүд инсулиныг мэдрэхээ больсноос үүсдэг хэлбэрийн чихрийн шижин. 35 – с дээш насны хүмүүст тохиолдох ба нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 90% нь II хэлбэрийн чихрийн шижинтэй байдаг.
- Жирэмсний чихрийн шижин. Жирэмсний явцад цусны сахарын хэмжээ ихэсдэг.
- Шинж тэмдгийн чихрийн шижин – өөр бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор цусны сахарын хэмжээ ихсэхийг хэлнэ.
Чихрийн шижин өвчнөөр яагаад өвчилдөг вэ ?
Чихрийн шижингээр өвчлөхөд олон хүчин зүйл нөлөөлөх ба үүний дотор буруу хооллолт, хөдөөлгөөний хомсдол, удамшил / чихрийн шижин өвчин удамших хандлагатай/, хорт зуршил, сэтгэл санааны байнгын тавгүйрхэл, нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судасны өвчин, судасны хатуурал зэрэг нь ихээхэн нөлөөтэй байдаг.
Чихрийн шижин удамшдаг уу ?
Сүүлийн үеийн хүний геномын судалгаагаар аливаа хүнийг ямар өвчин тусах эрсдэлтэй болох, түүнээс хэрхэн зайлсхийх талаар судалгааг өргөн хүрээтэй хийж байгаа бөгөөд энэ ч үүднээс чихрийн шижин өвчинг судалж үзэхэд удамших хандлагатай гэж тогтоосон. Эцэг, эх 2 нь хоёулаа чихрийн шижинтэй бол хүүхэд нь чихрийн шижингээр өвчлөх магадлал 90% байдаг байна.
Чихрийн шижингээр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?
II хэлбэрийн чихрийн шижингийн үед шинж тэмдэг аажмаар илрэх бөгөөд ам цангах, их шээх шинж илрэх бөгөөд арьсан дээр идээт тууралт гарах, даралт ихсэх зэрэг шинжүүд эхэн үед илэрдэг. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямрал үүсгэдэг учраас бодисын солилцоо хямарч глюкоз нь цусанд хуримтлагддаг. Үүний улмаас бие мах бодид бодисын солилцооны хортой завсрын бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж эд эрхтэнг гэмтээж, хараа муудах, бөөрний өвчин үүсэх, ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Яагаад жирэмсэн үед чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр байдаг вэ ?
Жирэмсний үед ургийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд олон төрлийн пигмент өсдөг. Энэ дааврууд нь инсулиныг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Улмаар инсулиныг цусанд байх ёстой хэвийн хэмжээнээс ихэсгэдэг. Үүнээс болж жирэмсэн эх чихрийн шижин өвчнөөр өвчилдөг. Хэрвээ жирэмсэн үедээ чихрийн шижнээр өвчилсөн тохиолдолд дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаагаа хянуулж амаржих хэрэгтэй. Тэгэхгүй бол урагт очих сахарын хэмжээ нэмэгдэж гаж хөгжилтэй, хэвийн хэмжээнээс том хүүхэд төрнө. Иймээс олон улсын чихрийн шижний холбооноос 24-28 недельтэй эх цусан дахь сахарын хэмжээгээ хянуулна гэж заасан байдаг.
Яаж эмчлэх вэ ?
Чихрийн шижин өвчний эмчилгээний гол зарчим нь хөдөлгөөн юм.
- Хоолны дэглэм барих (нүүрс усыг хязгаарласан хоол хүнс хэрэглэнэ.)
- Хөдөлгөөн
- Цусны сахар бууруулах эмийн эмчилгээ
- Инсулин эмчилгээ
Одоо үед чихрийн шижингийн эмийн сонголт харьцангуй сайжирсан ба өөрт тохирох эмийг эмчээсээ зөвлөгөө авч, өөрт тохирох эмийг хэрэглэнэ.
Чихрийн шижингийн ямар хүндрэлүүд байдаг вэ ?
Цусан дахь сахарын хэмжээ ихссэнээс хамгийн түрүүнд захын судаснууд болон судсаар баялаг эд эрхтнүүд хамгийн түрүүнд гэмтдэг. Үүнд хамгийн түрүүнд хөлийн судас гэмтснээр хөлөө тайруулах хүртэл аюул дагуулдаг. Түүнчлэн судас ихтэй бөөр, нүд гэмтэж үрэвсэх нь чихрийн шижинтэй хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлүүд юм. Чихрийн шижинтэй хүмүүс тохиолддог бас нэг хүндрэл нь кетоацедозын комонд орох. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс нуурс усны бодисын солилцооны завсрын хортой бүтээгдэхүүнүүд цусанд бий болж үүний улмаас амин чухал эрхтнүүд хордож комонд ордог.
Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Нэгэнт чихрийн шижин туссан бол өвчнөө хэрхэн хянах вэ ?
Хэрэв чихрийн шижингээр нэгэнт өвчилсөн бол эмчийн хяналтанд орж, хоолны дэглэм барих, байнгын хөдөлгөөнтэй байж өдөр бүр цусны сахарын хэмжээгээ үзэх хэрэгтэй.
Чихрийн шижингээ яаж хэмжих вэ?
Та дурын ойролцоох эмийн сангаасаа чихрийн хэмжих аппарат тесттэй нь авч тогтмол гэрийн орчинд хэрэглэх эсвэл тус эмийн сан дээрээ ч хэмжүүлэх боломжтой.
Хэмжих аппаратны дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс та үзэх боломжтой