2016-11-17
ЭЗШИУС
Манай сургууль анх Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Монос” коллеж нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, 2004 онд дээд сургууль болон өргөжсөн. 2010 оноос эмзүйн чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулж байна.

2015 оны 04 сарын байдлаар 46 багш ажилтантай , Үүнээс орон тооны багш 32, гэрээгээр ажилладаг багш 5 байна. Багш нарын 26.5%- нь доктор, 80%- нь магистр, 27.6% докторантур, магистрантурт суралцаж байна. Захиргаа, санхүүгийн ажилтан 7, бусад ажилтан 10 байна.

Одоо тус сургууль 800 гаруй суралцагчтай, Үүнээс Магистрын түвшинд 30 орчим, Мэргэжлиийн боловсрол олгох түвшинд 24, Бакалаврын түвшинд 600 орчим оюутан суралцаж байна. 

Он цагийн хэлхээс

  • Манай сургууль анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдан, бакалаврын сургалт явуулах эрх авсан.
  • Гэгээрлийн сайдын 2001 оны 06 сарын 14-ны өдрийн 194 тоот тушаалаар Эм найруулагч мэргэжлээр дипломын боловсролын сургалт явуулах эрх авсан.
  • БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 08-ны өдрийн 227 тоот тушаалаар Магистрантурын сургалт явуулах эрх авсан.
  • БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монос” Дээд Сургууль болсон.
  • Бакалаврын анхны төгсөлт хийв.
  • Магистрантурын анхны төгсөлт хийж, анхны магистр төрөв.
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон.
  • 2009 оны хичээлийн жилд морфологи, эмгэг физиологийн тэнхим нь эмнэл зүйн эм судлалын тэнхим болж бүтэц, үйл ажиллагаа нь өөрчлөгдөн шинэчлэгдэв.
  • 2010 онд бүтцийн өөрчлөлт хийж, Эм Зүйн Удирдлага Технологийн тэнхим, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим, Клиник Эм Зүй-Био-Анагаахын тэнхим гэсэн 3 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж эхлэв.
  • 2010 онд сургалтын албаны үйл ажиллагаанд UNIFACE программ хангамжийг нэвтрүүлж эхлэв.
  • 2010 онд номын санг шинээр байгуулж, тохижуулав.
  • 2011 онд номын сангийн үйл ажиллагаанд LIB4YOU программ хангамжийг нэвтрүүлэв.
  • 2011 онд 1600 м2 бүхий хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.
  • 2011 онд мэдээллийн танхим, биологи, ургамал судлалын хичээлийн ур чадварын танхим, физиологи, эмгэг физиологийн ур чадварын танхим, морфологи, гистологийн танхим, Эрдмийн зөвлөлийн өргөөг шинэчлэн тохижуулав.
  • 2012 онд Эм Зүйн бүртгэл тооцооны хичээлийн танхимд бүртгэл, тооцооны программ хангамж суурилуулав.
  • 2012 онд БСШУЯ-ны их дээд сургуулийн аттестатчилалд амжилттай дүгнэгдэж гэрчилгээ авсан.
  • 2012, 2014 онуудад “Монос” группийн шилдэг хамт олноор шалгарсан.
  • 2013 онд 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд орсон.
  • 2013 онд бүтцийн өөрчлөлт хийж, Эм Зүйн Удирдлага Технологийн тэнхим, Эмийн хими, эмийн ургамал судлалын тэнхим, Био-Анагаах- Клиник Эм Зүйн тэнхим, Ерөнхий эрдмийн тэнхим гэсэн 4 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж эхлэв.
  • 2004, 2006, 2014 онуудад улсын хэмжээний ТОР-10 сургуулиар шалгарсан.
  • 2014 онд Эм зүйч мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон.
  • 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон

Бичсэн: Munguntsetseg | цаг: 09:34 | Эм зүйн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax